Шилдэг менежерийн ухаалаг хайрцаг

Sale price Price 150,000 ₮ Regular price Unit price  per 

Shipping calculated at checkout.

 

 

Хайрцаг бүрт менежерт зориулсан өөрийгөө хөгжүүлэх 3 хэрэглэгдэхүүн бий. 

1. Карьерийн төлөвлөлт

Та өөрийн карьерийн төлөвлөлтийг хэрхэн гаргадаг вэ? Төлөвлөгөө буруу гарвал сэтгэл санааны хямралд ордог талаар та өмнө нь анзаарч байсан уу? Баг хамт олныхоо ажил, амьдралтай холбоотой шийдвэр гаргадаг менежерүүддээ зориулан бүтээмжтэй, сэтгэл тайван ажиллахад зориулав. 

Менежерт хэрхэн туслах вэ?

  • Карьер төлөвлөлтийн хамгийн чухал "нууц хэмжигдэхүүн"- ийг мэдэж авна.
  • Амьдралдаа хийж бүтээж болох 6 ололт амжилтыг тодорхойлоход тань тусална.
  • Өөртөө итгэх итгэлийн тогтвортой байдлыг хадгалдаг 8 талбарыг тодорхойлно.  

Хэрэглэгдэхүүний давуу тал:

  • Өөрийн хэмнэлээр ашиглах боломжтой
  • 10,000 цагийн онолыг ашигласан.
  • Сэтгэл гутрал, ажлаас халшрах зэрэг өвчлөлийг эмгүй, сэтгэл зүйн зөвлөгөөгүй давж гарах боломжийг олгоно.

 

2. Үйлдлийн хуваарилалт

Хэрхэн яаж хийж эхлүүлэхээ мэддэггүй "таны амьдралд хэрэгтэй үйлдлүүд" танд байдаг уу? Цаггүй, завгүй гэсэн шалтгаанаар хойш тавьсан үйлдлүүдээ амьдралынхаа нэг хэсэг болгоход танд тархины үйл ажиллагаагаа ойлгох хэрэг гарна. 

Менежерт хэрхэн туслах вэ?

  • Бидний тархи цаг хугацааг хэрхэн хүлээж авдагийг ойлгоно.
  • "Завгүй" гэдэг үгийг өөрчлөхөд тань тусална
  • "Амьдралд хэрэгтэй үйлдлээ" тодорхойлно

Хэрэглэгдэхүүний давуу тал: 

  • Цаг хугацааны 3 агуулгыг танилцуулна
  • 12 сар тус бүрт ашиглах боломжтой 12 ш цаастай
  • 1 жилийн дараа өөрт бий болгосон үйлдлүүдийнхээ тайланг харж, өөртөө үнэлгээ өгөх боломжтой 

 

3. Уулзалтын тэмдэглэл

Удирдаж буй багийнхаа гишүүнтэй ярилцлага өрнүүлэх аргаа сайн олохгүй байна уу? Уулзалтын өрөөнд өрнөх 45-60 минутын ярилцлагын дараа нэг бол ажилтан өөрийгөө олж нээсэн байдаг, эсвэл менежер "өөрийгөө олж нээсэн" байдаг. Тунг нь тааруулахгүй бол эм болохоосоо хор болдог ярилцлагыг хэрхэн "мэргэжлийн" түвшинд явуулах боломжтойг энэхүү хэрэглэгдэхүүн тусална.

Менежерт хэрхэн туслах вэ?

  • Сонсох, харах, асуулт асуух, зөвлөгөө өгөх зэрэг харилцааны чухал үйлдлүүдийг удирдаж сурна
  • Багийн гишүүдийн үл ойлголцлыг бууруулна
  • Байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гаргахад ажилтны санал сэтгэгдлийг сонссон байх нь үргэлж давуу тал болдог
Хэрэглэгдэхүүний давуу тал: 
  • 10 ширхэг уулзалтын тэмдэглэлийг хавсаргасан
  • 6 сар тутамдаа уулзалт хийхэд тохиромжтой
  • Уулзалтын явцыг удирдах зааварчилгаатай

 

Байгууллага яагаад сонгох хэрэгтэй вэ?:

  • Хүний нөөцийн зардлыг хэмнэнэ
  • Сургалт зохион байгуулах цаг хугацааг хэмнэнэ
  • Хөгжүүлэлтийн үр дүн хэмжигдэхүйц боломжтой
  • Хамгийн сэтгэл ханамжтай ажилтныг бүтээхэд "сонсдог менежер"-ийг эхэлж бий болгох нь чухал. 
  • Менежер өөрийн ажил, амьдралын тогтвортой байдлыг хадгалахад нь тусална
  • Өөрийгөө хөгжүүлэх цаг хугацаа, мөнгийг хэмнэнэ.